Э.Одбаяр : Төв талбайд “No War” жагсаал байгуулна
Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй залуучууд өнөөдөр 13 цагаас Төв талбайд ОХУ, Украины тэмцлийг эсэргүүцсэн “NoWar” уриатай жагсахаар болжээ.
Э.Одбаяр энэ тухайгаа өөрийн цахим хуудаст нийтэлж өнөөдөр буюу гуравдугаарын сарын 1-ний өдөр жагсаал хийнэ гэв.
Тэрбээр, “Бусад улс орнууд (Гүрж) тайван жагсаж байна. Харин би цахим хуудсандаа #NoWar гэсэн бичигтэй зургаа постлоод элдвээр хараалгаж, бүр буудаж ална гэсэн заналхийлэлд өртөв. Уг нь бид чинь бүрэн эрхт тусгаар Монгол улсын иргэд биз дээ? Ер нь энэ Путиныг шүтэх үзэл, “Орос ах” гэх ойлголт Монголд яагаад ийм хүчтэй бна? Айдас уу?” гэв.